FMJD, FIDE-гийн боссууд уулзав

680

Олон улсын шатрын холбоо (FIDE)-ны шинэ босс Аркадий Дворкович Дэлхийн даамын холбоо (FMJD)-ны ерөнхийлөгч Янек Мяггигийн урилгаар Таллин дахь FMJD-гийн төв оффист айлчлан хамтын ажиллагаа ярилцангаа даам нүүжээ. Эстонийн иргэн Янек Мягги 2017 оны аравдугаар сард Дэлхийн даамын холбооны ерөнхийлөгчөөр сонгогдон ажиллаж байгаа бол ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин, Д.Медведев нарын туслахаар ажиллаж байсан Аркадий Дворкович өнгөрсөн оны аравдугаар сараас эхлэн шатрын ертөнцийг удирдах болсон билээ.