“Сонирхогчдын лиг 2019” анхдугаар тэмцээн

705

100 буудалт даам сонирхогчдын хүрээг тэлэх, мэдлэг чадварыг хөгжүүлэх, зэрэг цолыг ахиулахад чиглэсэн анхны тэмцээн 2019 оны 3-р сарын 3-ны өдөр Хан-Уул дүүргийн Ажилчдын соёлын ордонд амжилттай явагдаж дүнгээ гаргалаа. Тэмцээнд 15 аймаг, 7 дүүрэг, 10 орчим байгууллагын нийт 167 даам сонирхогчид оролцов. Үүнээс I ба II зэрэгтэй тоглогчдын ангилалд 90, III зэрэгтэй ба зэрэггүй даамчдын ангилалд 77 хүн оролцож оюун ухаанаа сорьсон юм. Ангилал тус бүр нийт 9 өрөг тоглож дүнгээ гаргав. 

I ба II зэрэгтэй тоглогчдын ангилалд
1-р байр Л.Нэргүйбаатар Сүхбаатар дүүрэг 17 оноо
2-р байр Б.Наранмандах Баянхонгор аймаг 14 оноо
3-р байр Н.Түвшинбаяр Ирээдүй клуб 14 оноо

III зэрэгтэй ба зэрэггүй даамчдын ангилалд
1-р байр Э.Ариунтулга Сүхбаатар аймаг 18 оноо
2-р байр Н.Тамир Хөвсгөл аймаг 16 оноо
3-р байр А.Адъяахүү Дархан-Уул аймаг 14 оноогоор бусдыгаа тэргүүллээ.

Дэд мастер цолны 1 баллын болзлыг 3, I зэргийн болзлыг 4, II зэргийн болзлыг 18, III зэргийн болзлыг 13 тоглогч хангасан байна.
Дараагийн сонирхогчдын лигийн тэмцээн МДХ-ны хуваарийн дагуу 2019 оны 5-р сарын 18-19 ний өдрүүдэд зохиогдоно.

Дэлгэрэнгүй дүнг дараах линкээр орж үзнэ үү.

I ба II зэрэгтэй тоглогчдын ангилал
http://fmjd.org/…/2…/f_1612/tournament_table_acc_places.html

III зэрэгтэй ба зэрэггүй даамчдын ангилал
http://fmjd.org/…/2…/f_1611/tournament_table_acc_places.html