21 аймаг, 9 дүүргийн өсвөрийн даамчид өрсөлдөж байна

735

Монголын даамын холбооны 2019 оны өсвөр үеийн улсын аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр Баянгол дүүргийн “Нарны хороолол”-ын 141 дүгээр сургууль дээр эхэллээ. 43 дахь жилдээ зохиогдож буй тэмцээнийг уламжлал ёсоор “Гацуурт” ХХК ивээн тэтгэж байгаа юм. Тэмцээнд 21 аймаг, 9 дүүргийн 714 өсвөрийн даамчин зуун буудалт даамын үндсэн, рапид, блиц, 64 буудалт, турк даам гэсэн таван төрлөөр дөрөв хоногийн турш өрсөлдөх юм.