Турк даамын насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээний удирдамж

740

Нэг. Нийтлэг зүйл

1.Тэмцээний зорилго нь хөдөө орон нутагт турк даамын спортыг сурталчилах, хичээллэгсдийн хамрах хүрээг өргөжүүлэх, шилдэг мастеруудын тоглолтыг сонирхуулахад оршино.

2.Монголын даамын холбоо, Сэлэнгэ аймгийн Баянгол сумын ЗДТГ, “Алтан гадас” одонт улсын тэргүүний бүрэн дунд сургуулиуд хамтран тус тэмцээнийг зохион байгуулна.

3.Тэмцээн Монголын даамын холбооны дүрмийн дагуу явагдана.

 Хоёр. Хугацаа, зохиогдох газар, бүртгэл

  1. Тэмцээн 2019 оны 4-р сарын 13-14-ны өдрүүдэд Сэлэнгэ аймгийн Баянгол сум (Баруунхараа)-ын дунд сургууль дээр болно. 4-р сарын 13-ны бямба гаригийн 15.00 цагаас тэмцээн эхэлнэ.
  2. Бүртгэл 2019 оны 4-р сарын 13-ны бямба гаригийн 9.00-14.30 цагийн хооронд тэмцээн болох байранд болно.  
  3. Тэмцээний хураамж 15.000 ₮. Байр хоногийн 5000 ₮

 Гурав. Тэмцээний журам

  1. Тэмцээн эрэгтэй, эмэгтэй ангиллаар, ямар нэгэн насны хязгааргүй нээлттэй явагдана.
  2. Цагийн хяналт нэг талдаа 25 мин + нүүдэл бүрт 10 сек-ийн бонустай байна.
  3. Швейцарь системээр 7-9 өрөг тоглоно.
  4. Тэмцээний оноолт, дүнг Дэлхийн даамын холбоо (FMJD)-ны албан ёсны лицензтэй программаар шүүн явуулна.
  5. Авсан онооны дагуу цуваагаар жагсааж, байр эзлүүлнэ.
  6. Оноо тэнцсэн тохиолдолд дараах байдлаар дүнг тооцно.

-Швейцарь системийн Truncated Solkoff коэффициент

-Швейцарь системийн Median Solkoff коэффициент

 Дөрөв. Шагнал урамшуулал

1.Ангилал тус бүрийн эхний 3 байрт медаль, өргөмжлөл, мөнгөн шагнал, 4-5 байрт шалгарсан тамирчдад өргөмжлөл, мөнгөн шагнал олгоно.

Утас: 9923-7631, 9939-5065, 9819-1288

МОНГОЛЫН ДААМЫН ХОЛБОО