Турк даамын улсын аваргууд тодорлоо

848

Турк даамын улсын аварга шалгаруулах насанд хүрэгчдийн тэмцээн энэ сарын 13-14-нд Баруунхараад боллоо. Тус тэмцээнийг Монголын даамын холбоо, Сэлэнгэ аймгийн Баянгол сумын ЗДТГ, “Алтан гадас” одонт улсын тэргүүний бүрэн дунд сургуулиас хамтран зохион байгуулсан юм.Тэмцээний эрэгтэйчүүдийн ангилалд ОУИМ Д.Эрдэнэбилэг (Шинэ Монгол) 16 оноогоор тэргүүлж, ДМ С.Болор (Өмнөговь) 15, СМ Э.Энх-Эрдэнэ (БЗД) 12 оноогоор мөнгө, хүрэл медалийн эзэд боллоо. Шагналт IV-V байранд СМ А.Түшигбаяр (АШУҮИС), Ц.Эрдэмбилэг (Хийморь хөлөг) нар шалгарсан байна.Харин эмэгтэйчүүдийн ангилалд I зэргийн тамирчин Н.Орхонцэцэг (Сэлэнгэ), О.Удвал (Сэлэнгэ), Т.Пүрэвсүрэн (Сэлэнгэ) нар медальт байр эзэлж, Н.Нямсүрэн (Өмнөговь), Л.Маргад (Сэлэнгэ) нар шагналт байранд шалгарчээ.