Шүүгч, дасгалжуулагчийн сургалт болов

492

Монголын даамын холбоо (MDF)-ноос шүүгч, дасгалжуулагчийн сургалт семинарыг 2019 оны 4-р сарын 8-нд Техник технологийн дээд сургууль дээр зохион байгууллаа. Уг арга хэмжээнд нийслэл хот болон хөдөө орон нутгийн 20 гаруй багш, дасгалжуулагч хамрагдсан юм. Эдгээр багш, дасгалжуулагчид анхан шатны суралцагчдыг яаж бэлтгэх, тэмцээний удирдамж, заавар хэрхэн боловсруулах, даамын тэмцээн уралдааны шүүлтийн систем, төрөл бүрийн коэффициентийн талаар “номын дуу” сонсч, мэдлэгээ дээшлүүлэхийн зэрэгцээ компьютерийн шүүлтийн программ дээр хэрхэн ажиллах талаар онол, практик хосолсон хичээлд хамрагдав. Сургалтыг амжилттай дүүргэсэн багш, дасгалжуулагчдад багшлах, шүүх эрхийн батламж олголоо. Мөн үеэр МДХ-ны хамтран ажиллагч, ивээн тэтгэгчид байгууллагынхаа танилцуулга сурталчилгааг зохион байгуулсан юм.