Олимпийн наадмын хөтөлбөрт багтдаг болон багтдаггүй 93 спортын олон улсын холбоод, 16 төрлийн спортын олон улсын байгууллагыг эгнээндээ нэгтгэсэн Sport Accord-ын олон улсын хурал Австралийн Квинсленд хотноо болж байна. Дэлхийн даамын холбоо (FMJD)-г төлөөлөн тус хуралд оролцож буй ерөнхийлөгч Янек Мягги (Эстони), гадаад харилцааны менежер Харри Оттен (Нидерланд) нар энэ үеэр AIMS-ийн ерөнхийлөгч Стефан Фокстой уулзаж, олимпийн хөтөлбөрт нэр дэвшихэд шаардлагатай бичиг баримтыг гардуулан өгчээ. AIMS нь тухайн спортын хөгжлийн бодлого, бүс нутаг, тивүүдэд жигд хөгжиж байгаа эсэхэд хяналт тавих, олимпийн спортын хэмжээнд хөгжүүлэхэд нь бодлогоор дэмжих зорилготой, өөрөөр хэлбэл олимпийн хөтөлбөрт нэгдэхэд нь “гүүр” болох олон улсын спортын байгууллага юм.
Даам олимпийн хөтөлбөрт орох уу?
1514