2019 IMSA World Masters Championship эхэллээ

658

Олон улсын оюуны спортын холбоо (IMSA)-ны 2019 IMSA World Masters Championship тэмцээн БНХАУ-ын Хэбэй мужийн Хэншуй хотноо эхэллээ. Тус тэмцээн шатар, зуун буудалт даам, го, бриж, сянчи (хятад шатар)-ийн төрлүүдээр зохиогдож байна. Даамын тэмцээнд Дэлхийн цомын цувралуудаас цуглуулсан оноогоороо шалгарсан эрэгтэй, эмэгтэй тус бүр шилдэг 18 тамирчин оролцож байна. Энэ сарын 18-ныг дуустал үргэлжлэх тус тэмцээн рапид, блиц төрлөөр зохиогдох бөгөөд бүх оролцогчид эзэлсэн байраасаа шалтгаалан төрөл тус бүрт эрэгтэйчүүд 800-6500, эмэгтэйчүүд 500-5500 еврогийн шагнал хүртэх юм.

Тэмцээний ДҮН болон ӨРӨГ-ийг үзнэ үү.