Ц.Хашчулуун түрүүлэв

662

“Роял” олон улсын дээд сургууль, “Дебют” клубтэй хамтран зохион байгуулдаг Зуны рапид тэмцээн 2019 оны долдугаар сарын 27-ны бямба гаригт боллоо. Дөрөв дэх жилдээ зохиогдсон тус тэмцээнд нийт 68 тамирчин өрсөлдсөн юм.

Дүн гарахад “Дебют” клубийн тамирчин ДДХМ Ц.Хашчулуун боломжит 18 онооноос 16-г авсан ажилтаар тэмцээний ялагчаар тодорлоо. Удаах байрт “Ирээдүй” клубийн тамирчин ОУИМ Г. Ганжаргал, “Хасу-Мегастарс” клубийн тамирчин ДДХМ Ц.Сүхбат нар шалгарлаа.

Тэмцээний эмэгтэйчүүдийн ангилалд “Хасу-Мегастарс” клубийн тамирчин ДДХМ Б.Мөнхжин, ахмадын ангилалд “BBG master” клубийн тамирчин СМ Л.Гансүх, Хэнтий аймгийн тамирчин СМ П.Лхагвасүрэн, өсвөрийн ангилалд “Шавь” клубийн тамирчин СМ Б.Пүрэвбаатар, “Ирээдүй” клубийн тамирчин ОУИМ Б.Мишээл, Дорноговь аймгийн даамчин СМ Б.Түвшин нар шагналт байр эзэллээ.

Тэмцээний ДЭЛГЭРЭНГҮЙ ДҮН-г үзнэ үү.