Сонирхогчдын лигийн III цуврал өндөрлөв

616

Зуун буудалт даамын 1-3-р зэрэгтэй тамирчид болон зэрэггүй даам сонирхогчид оролцдог энэхүү тэмцээн 2019 оны долдугаар сарын 28-ны ням гаригт Хан-Уул дүүргийн Ажилчны соёлын ордонд амжилттай явагдаж дүнгээ гаргалаа.

I, II зэрэгтэй даамчдын ангилалд:

Т.Баянжаргал 15 оноогоор 1-р байр (Хөлөгт тоглоом клуб)

М.Гантогтох 14 оноогоор 2-р байр (Баянзүрх дүүрэг)

Б.Тулга 14 оноогоор 3-р байр (Баянгол дүүрэг)

III зэрэгтэй болон зэрэггүй даамчдын ангилалд:

Д.Болдоо 16 оноогоор 1-р байр (Баянгол дүүрэг)

Ш.Буянбат 14 оноогоор 2-р байр (Сонгино хайрхан дүүрэг)

А.Пүрэвжав 13 оноогоор 3-р байр (Баянзүрх дүүрэг) тус тус эзэллээ.

Тусгай шагналаар 6 настай бяцхан даамчин Г.Санчир болон Хэнтий аймгаас ирж оролцсон Д.Хонгорзул нарыг шагнаж урамшуулав. Энэ удаагийн тэмцээний явцаас харахад даам сонирхогчдын маань ур чадвар, тэмцээний сахилга бат улам сайжирсан байна. Дараагийн сонирхогчдын лигийн тэмцээн 11-р сарын 17-ны өдөр зохиогдохоор МДХ-ны хуваарьт тусгагдсан байгаа.

Тэмцээний дүн:       

I, II зэрэгтэй даамчдын ангилал                 

III зэрэгтэй болон зэрэггүй даамчдын ангилал