Ц.Отгонбилэгийн эхний учраа И.Трофимов

649

Есдүгээр сарын 14-нөөс аравдугаар сарын 4-нд Кот д’Ивуар буюу Зааны ясан эрэг улсын нийслэл Ямусукро хотноо эрэгтэйчүүдийн насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах 60 дахь удаагийн тэмцээн болно. Шилдэг 20 даамчин тойргийн журмаар өрсөлдөх тус тэмцээнд Монгол Улсыг төлөөлж, “Хийморь хөлөг” клубийн тамирчин ОУМ Цэрэнбямбын ОТГОНБИЛЭГ оролцоно. Тэрбээр өнгөрсөн жил Азийн АШТ-д амжилттай оролцож, дээрх эрхийг авсан билээ. Ц.Отгонбилэг нь өдгөө Япон улсад сурч байгаа бөгөөд спортын мастер Ц.Эрдэмбилэг, М.Бямбасүрэн нарын хамтаар ДАШТ-ий бэлтгэлээ базааж байгаа юм. Тэмцээний албан ёсны вэб сайт дээр гарсан оноолтын дагуу тэрбээр эхний өрөгтөө ОХУ-ын их мастер Иван Трофимов (Санкт-Петербург)-той тоглох оноолт таарчээ.