А.Георгиев, Т.Тансыккужина нар “Xingqui Cup 2019”-д аваргалав

674

Долоо дахь жилдээ зохиогдсон “Xingqiu cup 2019” тэмцээн 8-р сарын 17-22-ны өдрүүдэд БНХАУ-ын Лишуй хотод явагдаж дүнгээ гаргав.

Энэ удаагийн тэмцээнд нийт 109 даамчин 9 өрөг тоглож дүнгээ гаргахад эрэгтэйчүүдийн ангилалд 1-р байрыг ОУИМ А.Георгиев (ОХУ) 14, 2-р байрыг ОУИМ А.Гетманский (ОХУ) 13, 3-р байрыг ОУИМ Г.Валнерис (Латви) 13 оноогоор тус тус эзэлсэн бол эмэгтэйчүүдийн ангилалд 1-р байрыг ОУИМ Т.Тансыккужина (ОХУ) 13, 2-р байрыг ОУИМ В.Мотричко (Украйн) 12, 3-р байрыг ОУИМ Н.Садовска (Польш) 12 оноогоор тус тус эзэллээ.

Тус тэмцээнд Монгол улсаас их мастер Д.Эрдэнэбилэг, Г.Ганжаргал тэргүүтэй 12 даамчин оролцсон юм. U14 насны хөвгүүдийн ангилалд ДДХДМ П.Эрхэмбилэг 10 оноогоор шагналт 6-р байранд орсон бол U14 насны охидын ангилалд ДДХДМ Н.Лхагвадолгор, Н.Налжормаа нар 9 оноогоор шагналт 5, 6-р байранд орлоо.

Тэмцээний дэлгэрэнгүй ДҮН-г үзнэ үү.