Ц.Хашчулуун хамгийн өндөр оноотой

698

Монголын даамын холбоо, “Алтан хүү” клубээс хамтран зохион байгуулдаг Дээд лигийн тэмцээн туулах замынхаа 2/3-ыг ардаа орхилоо. Тодруулбал хоёрдугаар сарын 22-24-нд зохиогдсон “Чингис Опен”, гуравдугаар сарын 31-нд зохиогдсон рапид, дөрөвдүгээр сарын 19-21-нд зохиогдсон Хаврын гран-при, тавдугаар сарын 24-26-нд зохиогдсон Зүтгүүрийн депогийн тэмцээн, долдугаар сарын 6-нд зохиогдсон “Эрчим Кап”, наймдугаар сарын 16-18-нд зохиогдсон “Эрдэнэт Опен” тэмцээнүүдэд давхардсан тоогоор 568 даамчин оролцжээ. Эдгээр 6 тэмцээнээс авсан нийлбэр оноогоороо ДДХМ Ц.Хашчулуун (200 оноо) тэргүүлж, ОУИМ Г.Ганжаргал (192), ДДХМ Г.Гэрэлболд (154) тэргүүлж байна. Дээд лигийн цувралуудаас хэн, хэдэн оноо аваад байгааг сонирхоно уу.