“Нахиа лиг”-ийн анхдугаар тэмцээн

598

Өсвөрийн даамчдын “НАХИА” лигийн анхдугаар тэмцээн БЗД-ийн “Шавь” цогцолбор сургууль дээр 2019 оны 10 сарын 12-нд болов. Тэмцээнд 11 хүртэлх насны 160 тамирчин 4 насны ангиллаар өрсөлдсөн бөгөөд оролцогчдын дунд дэд мастер цолтой 9, I зэрэгтэй 32, II зэрэгтэй 19, III зэрэгтэй 15, зэрэггүй 45 даамчин байв.

7 насны охидын ангилалд 18 тамирчин оролцож 7 өрөг тоглосноос Чингэлтэй дүүргийн тамирчин Ч. Гоомарал 13 оноогоор тэргүүлж, Архангай аймгийн тамирчид Г. Хүслэнзаяа 12 оноо, Б. Ганхүү 10 оноогоор удааллаа.

7 насны хөвгүүдийн ангилалд 24 тамирчин оролцож 7 өрөг тоглосноос Дорноговь аймгийн тамирчин Х.Мөрөн 12 оноогоор тэргүүлж, Архангай аймгийн тамирчин Б.Анхтөр 11 оноо, Чингэлтэй дүүргийн тамирчин Б.Аминхүслэн 10 оноогоор удааллаа.

8 насны охидын ангилалд 16 тамирчин оролцож 7 өрөг тоглосноос Хэнтий аймгийн тамирчин Д.Хонголзул 12 оноогоор тэргүүлж, тус аймгийн тамирчид болох Э.Ану, Б.Ононхатан нар удааллаа.

8 насны хөвгүүдийн ангилалд 37 тамирчин оролцож 8 өрөг тоглосноос Чингэлтэй дүүргийн тамирчин Н.Түвшинбаяр 14 оноогоор тэргүүлж, Сонгинохайрхан дүүргийн тамирчид З.Аргабилэг 13 оноо, У.Түвшинбаяр 12 оноогоор удааллаа.

9 насны охидын ангилалд 9 тамирчин оролцож тойргоор тоглосноос 42-р сургуулийн тамирчин З.Отгонсүрэн 15 оноогоор тэргүүлж, 52-р сургуулийн тамирчин П.Ирмүүн 15 оноо, 57-р сургуулийн тамирчин Х.Дэлгэрмөрөн 12 оноогоор удааллаа.

9 насны хөвгүүдийн ангилалд 22 тамирчин оролцож 7 өрөг тоглосноос Өвөрхангай аймгийн тамирчин Б.Лхагватогтох 12 оноогоор тэргүүлж, Архангай аймгийн тамирчин Б.Анхбат 11оноо, сүхбаатар дүүргийн тамирчин Ч.Тэмүүн 10 оноогоор удааллаа.

10 насны охидын ангилалд 10 тамирчин оролцож тойргоор тоглосноос Шавь сургуулийн тамирчин Ц.Цацрал 17оноогоор тэргүүлж, Увс аймгийн тамирчин Ц.Мягмарсүрэн 15 оноо, 93-р сургуулийн тамирчин Д.Наранмишээл 14 оноогоор удааллаа.

10 насны хөвгүүдийн ангилалд 20 тамирчин оролцож 7 өрөг тоглосноос Чингэлтэй дүүргийн тамирчин Х.Өнөмөнх 14 оноогоор тэргүүлж, Архангай аймгийн тамирчин Ц.Буянбаатар 12 оноо, 73-р сургуулийн тамирчин О.Баянтөр 9 оноогоор удааллаа.