“Измир 2019” 4-р тойрог

682

Энэ тойргийг Орос-Монголын тулаан болсон гэж тодорхойлж болно. Манай 8 тамирчин Москва, Башкир, Якутын даамчидтай таарч, 2 хожиж, 3 тэнцэн, 3 хожигджээ. Эдгээрээс ДАШТ-ий “дэвжээнд” гурав дахь удаагаа учраа таарсан дэлхийн 3 удаагийн аварга Анатолий Протодьяконов, 2016 оны дэлхийн аварга М.Шийравжамц нарын тоглолт анхаарлын төвд байсан. Тоглолт 2013, 2016 оны адил дахин тэнцээгээр өндөрлөсөн юм. Тэрчлэн Б.Мишээл өөрийн насны гол өрсөлдөгчдийн нэг, өнгөрсөн жилийн ДАШТ-ий хүрэл медальт Марта Банковска (Польш)-тай, Э.Хүслэн Сандаара Апросимова (ОХУ)-тай тус тус тэнцсэн байна. Мөн U-17 насны Б.Түвшин, U-10 насны Э.Даариймаа нарын хожлыг онцлууштай.