“Измир 2019” 5-р тойрог

655

Нас өгсөн залуучуудын ангилалд тоглож буй ОУИМ Б.Мишээл энэ жилийн 64 буудалт даамын насанд хүрэгчдийн дэлхийн аварга Беларусийн Яна Якубовичийг хожсоноор 8 оноогоор тэмцээнийг тэргүүлж эхэллээ. ДДХМ Э.Хүслэн ээлжит ялалтаа байгуулж, мөн 8 оноотой Сахагийн хоёр охины хамтаар хүснэгтийн манлайд бичигдэж эхлэв. U-20 ангилалд ДДХМ М.Шийравжамц, U-14 ангилалд СМ Н.Лхагвадолгор, U-8 ангилалд ДМ Э.Даариймаа нар 7 оноотой болов. 5 тойргийн дараах байдлаар манай 22 тамирчин бүгдээрээ 50 болон түүнээс дээш хувийн амжилт үзүүлээд байна.