М.Шийравжамц ОХУ, Италийн тамирчдыг дараалан хожсоноор медалийн тавцанд гарах магадлал өндөртэй болж ирэв. Харин Б.Мишээл Польшийн Марта Банковска, Беларусийн Яна Якубович нарын хамтаар 10 оноотой тэмцээнийг тэргүүлж явна. Энэ насны охид 8 өрөг тоглох бөгөөд манай тамирчин сүүлийн тавилдаа ОХУ-ын Альбина Большаковатай оноолт таарчээ. Сахагийн Сандаара Апросимоватай “зуузай холбон” U-14 насны охидыг тэргүүлж буй Э.Хүслэнгийн хувьд мөн л сүүлийн хоёр тоглолтоос бүх зүйл шалтгаална. Охидын U-11 насны ангилалд тун дээгүүр өрсөлдөж байсан Э.Даариймаа энэ тойрогт Украины тамирчинд хожигдсон байна.
“Измир 2019” 7-р тойрог
927