Баруун бүсийн даамчид Ховдод чуулав

671

Ховд аймгийн Засаг дарга, Монголын Даамын холбооны Ховд аймаг дахь салбар зөвлөлийн тэргүүн Б. Дүгэржавын санаачлагаар, Ховд аймгийн “Зөөлөн тэмүүлэл констракшн” ХХК-ний ивээн тэтгэлгээр “Баруун бүсийн Зуун буудалт даамын нээлттэй тэмцээн Ховд -2019” Ховд хотод 2019 оны 12 сарын 15-ны өдөр амжилттай зохион байгуулагдаж өнгөрлөө. Уг тэмцээн нь жил болгон уламжлал болон зохион байгуулагдах ба 2020 оны тэмцээн Баян-Өлгий аймагт зохион байгуулагдахаар боллоо.Тус тэмцээнд нийт 64 тамирчид/эрэгтэй 42, эмэгтэй 22/ оюун ухаан, хурд хүч, авхаалж самбаагаа дайчлан оролцсоноос эрэгтэй ангилалд 1-р байрыг Ц. Улаанхүү/Увс, ДДХ мастер/, 2-р байрыг Д. Нямочир/Ховд, МУ дэд мастер/, 3-р байрыг Ц. Одонхүү/Увс, МУ дэд мастер/, тусгай байрыг Б. Нурлан/Баян-Өлгий, МУ дэд мастер / , эмэгтэй ангилалд 1-р байрыг Б. Тунгалагтамир/Увс, МУ дэд мастер/, 2-р байрыг Г. Туул/Увс, 1-р зэрэг/, 3-р байрыг Ц. Мягмарсүрэн/Увс, ДДХ дэд мастер/, тусгай байрыг М. Оюунчимэг/Ховд, МУ дэд мастер/ нар тус тус эзэлллээ. Энэхүү тэмцээнийг зохион байгуулахад дэмжин оролцсон Ховд аймгийн ИТХ-ын дарга Г. Пүрэвганди, Ховд аймгийн Биеийн тамир, спортын газрын дарга Г. Цэдэнбал, Ивээн тэтгэгч байгууллага “Зөөлөн тэмүүлэл констракшн” ХХК-ний хамт олон, Монголын Даамын холбоо, Увс, Баян-Өлгий, Говь-алтай аймгийн Даамын салбар зөвлөлийн хамт олон, тамирчид, Ховд аймгийн ГБХЗХГ-ын хамт олон, Ховд ТВ, Олон Ястны ТВ-ийн хамт олон,Ич монгол хэвлэлийн газар, Орда компьютерийн төв, шүүгчид н. Цогоо, н. Энхбаяр, ХИС-ийн оюутан н. Нэмэхбуян нарт Ховд аймгийн даамын салбар зөвлөлийн хамт олны зүгээс баярласан талархсанаа илэрхийлье.