Шинэ оны анхны тэмцээнүүд

578

Монголын даамын холбооноос 2020 оны 1-р сарын 3, 4-нд Техник технологийн дээд сургуулийн нэрэмжит өсвөрийн даамчдын тэмцээнийг, 5-ны ням гаригт Дулааны IV цахилгаан станц IV ТӨХК-ийн нэрэмжит “Эрчим Кап” түргэн тоглолтын тэмцээнийг, 10-12-нд Улсын аварга шалгаруулах хагас шигшээ тэмцээнийг, 25-26-нд Сэлэнгэ аймгийн Баянгол суманд турк даамын өсвөр үеийн тэмцээнийг зохион байгуулна. Эдгээр арга хэмжээний дэлгэрэнгүй удирдамжийг тэмцээн эхлэхээс 7-14 хоногийн өмнө зарлана. Тэрчлэн МДХ-ны 2020 оны тэмцээн уралдааны хуваарийг 1-р сарын 1-нд танилцуулах юм.