Шинэ ном

701

Даамын дэлхийн 7 удаагийн аварга И.Куперманы шилдэг бүтээл болох “Практик комбинац” хэмээх цуврал номын эхний хоёр дэвтэр хэвлэгдэн гарлаа. Тодруулбал, 31 болон 32 дугаар буудлаас эцсийн цохилт хийж буй 750 орчим бодлого бүхий номыг даамын спортоор хичээллэгч, сонирхогчдодоо өргөн барьж байна. Цохилтуудын дийлэнх нь тоглолтын үеэр тохиолдсон практик жишээнүүд байгаад уг номын ач холбогдол оршино. Зохиогч болон авторуудын нэрийг кириллээр хөрвүүлж, бодлогын шийдийг шалгахад хялбарыг бодолцон арын хуудсанд хариуг нь бичив. Тус бүр нь 8000 төгрөгийн үнэтэй эдгээр номыг худалдан авахыг хүсвэл БГД-ийн 51-р сургуулийн хойно байрлах Монголын даамын холбооны офисоос ирж авах буюу 8800-4087, 9616-5545 утсаар холбогдоно уу. Та бүхэндээ дархлаагаа дэмжиж, хорио цээрийн дэглэмийг чанд сахин, онлайн тэмцээндээ идэвхтэй оролцож, гэртээ даамын бодлогоо бодож, бэлтгэлээ базаахыг зөвлөж байна. Удахгүй тэмцээн уралдаан сэргэж, хөлгийн ард уулзах мөч ирэх биз ээ.