Онлайн тэмцээний 4-р сарын шилдгүүд тодорлоо

740

Монголын даамчид, даам сонирхогчид маань энэ хөл хорионы үед бэлтгэл сургуулилтаа орхигдуулахгүйн тулд тогтмол цаг товлон www.lidraughts.org сайт дээр тэмцээн зохиож тоглоод 2 сар гаруй болжээ. Энэ нь албан ёсны шагнал урамшуулалтай тэмцээн биш бөгөөд сайн дураараа өөрсдийн сонирхлын дагуу бусдаасаа туршлага солилцон өөрсдийгөө хөгжүүлж, цагийг үр бүтээлтэй өнгөрүүлж байгаа хэлбэр юм.

Монголын даамын холбоо болон ОУИМ Б.Мишээлийн аав Г.Баярын зүгээс онлайн тэмцээнд идэвхитэй сайн оролцож байгаа тоглогчдод урамшуулал болгох зорилгоор даам, ном, программ бэлэглэхийг хүссэн тул 4-р сарын тэмцээнүүдээс эхлэн 5 тоглогчийг шилдгээр шалгаруулж байна.

Ингээд 4-р сард “Монголын даамчид”, “Чансаа 1700+”, “Чансаа 1700, 1800-“ ангиллаар явагдсан онлайн тэмцээнүүдийн эхний 10 байрт шалгарсан тамирчдын дүнг шүүж шилдгүүдийг шалгарууллаа.1-р байр 20, 2-р байр 18, 3-р байр 16 гэх мэт оноогоор дарааллуулж байр тус бүрт оноо өгч дүгнэсэн.

“Монголын даамчид” тэмцээний шилдэг:

MNKH 88 оноо (Бэлэг: америк даам)“Чансаа 1700+” тэмцээний шилдэг: HOSKO 82 оноо (Бэлэг: орос даам)

“Чансаа 1700, 1800-“ тэмцээний шилдэг: ARGABILEG 66 оноо (Бэлэг: даамын ном)

Монголын даамчид ангилалд хамгийн сайн тоглосон эмэгтэй: KHERLEN 48 оноо (Бэлэг: даамын ном)

Монголын даамчид ангилалд хамгийн идэвхитэй оролцсон 1500- чансаатай тоглогч: Удахгүй тодруулна (Бэлэг: даамын программтай CD)