Онлайн тэмцээний 5-р сарын шилдгүүд тодорлоо

746

Долоо хоног бүр тогтмол явагдаж байгаа онлайн тэмцээнийхээ шилдгүүдийг 4-р сараас эхлэн чансааны ангилал тус бүрээр эхний 10 байрт орсон тамирчдад 20-2 хүртэл оноо өгч шалгаруулсан билээ. 5-р сард мөн адил “Монголын даамчид”, “Чансаа 1700+”, “Чансаа 1700, 1800-“ ангиллаар явагдсан онлайн тэмцээнүүдийн шилдгүүдийг шалгарууллаа.

“Монголын даамчид” тэмцээний шилдэг: Ц.Эрдэмбилэг СМ 194 оноо (бэлэг: Даамын хүү Америк)

“Чансаа 1700+” тэмцээний шилдэг: HOSKO 120 оноо (бэлэг: Даамын хүү Орос)

“Чансаа 1700, 1800-“ тэмцээний шилдэг: Э.Содбаатар 136 оноо (бэлэг: Даамын ном)

“Монголын даамчид” ангилалд хамгийн сайн тоглосон эмэгтэй: Э.Хүслэн ДДХМ 30 оноо (бэлэг: Даамын ном)

Бидний онлайн тэмцээнийг дэмжиж Т.Пүрэвдорж багш маань өөрийн хэвлүүлж гаргасан “Монголын даамчид дэлхийн дэвжээнээ”, “Хөлөг дээр бичсэн түүх” номнуудаа бэлэглэсэнд гүн талархалаа илэрхийлье.

Иймд бид 6-р сард байнга идэвхитэй тоглож байгаа 1500- чансаатай даамчдынхаа дунд ном болон даамын программын урамшуулалтай тэмцээн зохиох болно. Мөн энэ чансаа тооцож урамшуулал олгож байгаа тэмцээнүүд маань 6-р сараар дуусгавар болох тул та бүхэн тэмцээнүүддээ идэвхитэй оролцоорой. Онлайн даамчиддаа амжилт хүсье.