“Үндэстнүүдийн цом”-д өрсөлдөх баг тодорлоо

714

Цар тахлын үед хөл хориог үр бүтээлтэй өнгөрүүлэх, тамирчдын бэлтгэлжилтийг алдагдуулахгүй байх зорилгоор Дэлхийн даамын холбооноос “Үндэстнүүдийн цом” онлайн тэмцээнийг зохион байгуулахаар болсон билээ. Зургадугаар сарын 15-наас наймдугаар сарын 2-ны өдрүүдэд түргэн тоглолтын төрлөөр явагдах тус тэмцээнд оролцох Монголын баг тамирчид тодорлоо. Тэмцээнд нийтдээ 30 шахам тамирчин бүртгүүлсэн бөгөөд олон улсын чансаагаар нь жагсаан эрэгтэй, эмэгтэй тус бүр эхний 8 тамирчныг сонгон шалгаруулсан болно. Голдуу залуу тоглогчдоос бүрдсэн (дундаж нас эрэгтэйчүүдийнх 25.5, эмэгтэйчүүдийнх 18.25) манай багийг ОУИМ Г.Ганжаргал ахлан оролцох юм. Багийн бүрэлдэхүүнийг танилцуулъя:

Эрэгтэй баг:

1. Г.Ганжаргал – Олон улсын их мастер, Чансаа 2211

2. Ц.Сүхбат – Дэлхийн даамын холбооны мастер, 2189

3. Ц.Отгонбилэг – Олон улсын мастер, 2176

4. Д.Баттулга – Олон улсын их мастер, 2170

5. Ц.Хашчулуун – Дэлхийн даамын холбооны мастер, 2124

6. Ц.Цолмон – Спортын мастер, 2017

7. Б.Энхрийлэн – Дэлхийн даамын холбооны дэд мастер, 1995

8. Б.Сүхбат – Дэлхийн даамын холбооны дэд мастер, 1993

Эмэгтэй баг:

1. Б.Мишээл – Олон улсын их мастер, 2070

2. Э.Хүслэн – Дэлхийн даамын холбооны мастер, 2070

3. Г.Хэрлэнмөрөн – Дэлхийн даамын холбооны мастер, 2041

4. М.Нямжаргал – Олон улсын их мастер, 2023

5. Б.Мөнхжин – Дэлхийн даамын холбооны мастер, 2020

6. Н.Лхагвадолгор – Дэлхийн даамын холбооны дэд мастер, 2005

7. Б.Нандинцэцэг – Дэлхийн даамын холбооны мастер, 2001

8. Б.Анужин – Спортын мастер, 1989