Онлайн тэмцээний 6-р сарын шилдгүүд тодорлоо

755

Долоо хоног бүр тогтмол явагдаж байгаа онлайн тэмцээнийхээ шилдгүүдийг 4-р сараас эхлэн чансааны ангилал тус бүрээр эхний 10 байрт орсон тамирчдад 20-2 хүртэл оноо өгч шалгаруулсан. 6-р сард мөн адил “Монголын даамчид”, “Чансаа 1700+”, “Чансаа 1700, 1800-“ ангиллаар явагдсан онлайн тэмцээнүүдийн шилдгүүдийг тодрууллаа.

“Монголын даамчид” тэмцээний шилдэг: Б.Пүрэвбаатар СМ 240 оноо (бэлэг: Даамын хүү Америк)

“Чансаа 1700+” тэмцээний шилдэг: Ц.Отгонбилэг ОУМ 130 оноо (бэлэг: Даамын хүү Орос)

“Чансаа 1700, 1800-“ тэмцээний шилдэг: Г.Санчир I зэрэг 120 оноо (бэлэг: Даамын ном)

“Монголын даамчид” ангилалд хамгийн сайн тоглосон эмэгтэй: Б.Мишээл ОУИМ 42 оноо (бэлэг: Даамын ном)

Тэмцээн уралдаан явагдах боломжгүй байгаа энэ хугацаанд тамирчдынхаа бэлтгэлийг алдагдуулахгүй байх, даам сонирхогчдын хүрээг нэмэгдүүлэх, сонирхогч даамчдынхаа ур чадварыг дээшлүүлэх зорилгоор “Ирээдүй” клубээс санаачлан зохион байгуулж ирсэн онлайн тэмцээнүүдэд идэвхитэй оролцож байсан нийт даамчиддаа баярлалаа.Мөн амжилттай, идэвхитэй оролцож байгаа даамчдыг урамшуулахад туслаж даамын хүү, ном, программ бэлэглэсэн Монголын даамын холбоо, Т.Пүрэвдорж багш, Г.Баяр нартаа талархал илэрхийлье.

www.lidraughts.org сайт дээр ямар ч төрлөөр тэмцээн зохиоход гишүүн бүрт нээлттэй байдаг учир та бүхэн өөрийн сонирхсон төрлөөр тэмцээн үүсгэж, даамын группүүд дээрээ зар тавин идэвхитэй оролцоорой. Бидний зүгээс ч мөн адил тогтмол бусаар тэмцээний зар оруулж тоглож байх болно.

Даваа гарагийн чансаа 1700- тэмцээний дүн.

1-р байр: Draughter1851 39 оноо

2-р байр: blackpink 36 оноо

3-р байр: Г.Санчир 35 оноо

Тэмцээний дэлгэрэнгүй дүн: https://lidraughts.org/tournament/3ozScJxO