100 буудалт даам, бразил даам, орос даамаар дэлхийн аварга цолыг хүртсэн цорын ганц даамчин болох Оросын супер их мастер Александр Шварцман www.lidraughts.org сайтаар 40 тоглогчтой зэрэг тоглолт хийлээ. Дээрх “азтанууд”-ын нэгээр ДДХМ Б.Нандинцэцэг сонгогдсон талаар бид мэдээлж байсан билээ. Бямба гаригт болсон уг зэрэг тоглолт стандарт цагаар (80 мин + нүүдэл бүрт 1 мин бонус) явагдаж, А.Шварцман 20 хожиж, 14 тэнцэж, 6 тавилд ялагдал хүлээсэн байна. Манай тамирчин дэлхийн аваргатай 63 дахь нүүдэл дээрээ тэнцсэн байна. Тус өргийг даам сонирхогчдодоо толилуулъя. Б.Нандинцэцэг цагаан өнгөөр тоглосон болно.
Б.Нандинцэцэг дэлхийн аваргатай тэнцэв
855