Дэлхийн хошой аварга (1960, 1964) Вячеслав Щеголев, ЗХУ-ын гавьяат дасгалжуулагч, даамын бодлого зохиогч Алексей Сальников нар Монгол оронд 1983 онд айлчилсан билээ. Тэд манай даам сонирхогчидтой уулзалт болон зэрэг тоглолт хийсний зэрэгцээ БНМАУ-ын аварга шалгаруулах 9 дэх удаагийн тэмцээнд урилгаар оролцсон юм. Тус тэмцээнд Москвагийн их мастер 12 хожиж, 1 тэнцсэн амжилтаар хялбархан түрүүлснийг хүснэгтээс үзнэ үү. Тэмцээний журам ёсоор оролцсон монгол тамирчдын дундаас аваргыг тодруулахад дэлхийн аваргатай тэнцэж дөнгөсөн СМ Л.Барбаатар агсан 10 оноо авсан амжилтаар түрүүлж, улсын аваргын алдрыг анх удаагаа хүртжээ.
В.Щеголевын оролцсон УАШТ
815