Электрон хөлгийг танилцуулав

740

Орчин үед олон улсын чанартай тэмцээнүүд электрон хөлөг ашиглаж өргүүдийг онлайнаар шууд цацдаг болоод багагүй хугацаа өнгөрч байгаа билээ. Нэлээд үнэтэй хөлөг, даам, цагны хослолыг улс орнууд тэр болгон авч хэрэглээд байдаггүй. ОУИМ Б.Мишээлийн аав ШУТИС-ийн багш Г.Баяр энэ бүхнийг Монголдоо хийхээр зорьж ажлаа эхэлснээр туршилтын эхний загвар бэлэн болсон байна.Энэхүү загварыг Мишээл экспо төвд энэ сарын 9-11-ний өрүүдэд зохиогдож байгаа “ICT-Expo-2020” үзэсгэлэнгийн үеэр хүмүүст сонирхуулан мөн ОУИМ Б.Мишээл сонирхсон хүмүүстэй зэрэг тоглолт хийж 100-н буудалт даамаа сурталчиллаа. Олон ч хүмүүс очиж үзсэн байна.