Спортын мастер Ц.Сандуузын нэрэмжит Зүтгүүрийн депогийн тэмцээний удирдамж

612

Нэг. Нийтлэг зүйл

1. Тэмцээний зорилго нь даамын спортыг сурталчлан хөгжүүлж, уламжлалт тэмцээнийг үргэлжлүүлэн зохион байгуулах, даамын спортын ууган мастеруудын нэг, 1969 оны улсын аварга, спортын мастер Л.Сандууз агсныг алдаршуулах, 2020 оны сонирхогчид, залуучууд, насанд хүрэгчид, ахмад даамчдын УАШТ-д оролцох тамирчдын бэлтгэлжилтийг хангахад оршино.

2. Тэмцээнийг Монголын даамын холбоо, “Алтан хүү” клуб, УБТЗ-ын Татах хэсгийн “Дөл” клуб, Ц.Сандууз агсны гэр бүл, үр хүүдүүд хамтран зохион байгуулна.

3. Тэмцээн Монголын даамын холбооны дүрмийн дагуу явагдана.

4. Тэмцээний дүнг Дээд лигийн чансааны оноо цуглуулахад тооцно.

Хоёр. Хугацаа, зохиогдох газар, бүртгэл

1. Тэмцээн 2020 оны 10-р сарын 16-18-ны өдрүүдэд УБТЗ-ын Зүтгүүрийн депогийн спорт танхимд болно.

2. Бүртгэл 2020 оны 10-р сарын 16-ны 10.00-14.00 цагийн хооронд тэмцээн болох байранд болж, үргэлжлээд шууд тэмцээн эхэлнэ.

3. Бүртгэлийн хураамж 20.000 төгрөг.

Гурав. Тэмцээний журам

1. Тэмцээн нээлттэй хэлбэрээр зохиогдох ба нас, хүйс, цол зэрэг харгалзахгүй холилдон тоглоно.

2. Цагийн хяналт нэг талдаа 50 мин + бонус 10 сек байна.

3. Швейцарь системээр 8-10 өрөг тоглоно.

4. Оноолт болон дүнг швейцарь системийн Standard FMJD Swiss оноолтын дагуу гаргана.

5. Улсын онцгой комиссоос гаргасан зөвлөмжийг тэмцээний үеэр даган мөрдөнө.

Дөрөв. Шагнал урамшуулал

1. Нээлттэй ангилалд эхний 8, эмэгтэй ангилалд 3, ахмадын ангилал (55-аас дээш насны)-д 3, өсвөр, залуучуудынU-11, U-14, U-20 ангилалд охид, хөвгүүдийн төрөлд тус бүр 1, Зүтгүүрийн депогийн 3 тамирчныг шалгаруулж, нийт 23 оролцогчид өргөмжлөл, мөнгөн шагнал олгоно.

2. Спортын цол, зэрэг олгоно.

Утас: 9990-6402, 8828-9080, 9616-5545