Даам сонирхогчдын улсын аварга шалгаруулах 2020 оны тэмцээний удирдамж

916

Нэг. Нийтлэг зүйл

1. Тэмцээний зорилго нь хөдөө орон нутагт даамын спортыг сурталчилах, хичээллэгсдийн хамрах хүрээг өргөжүүлэх, сонирхогчдын улсын аваргуудыг тодруулахад оршино.

2. Монголын даамын холбоо, Хан Хэнтийн даамын холбоо, Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын Засаг даргын тамгын газар, Ерөнхий боловсролын дунд сургууль хамтран тэмцээнийг зохион байгуулна.

3. Тэмцээн Монголын даамын холбооны дүрмийн дагуу явагдана.

Хоёр. Хугацаа зохиогдох газар, бүртгэл

1. Тэмцээн 2020 оны 10 дугаар сарын 23-25-ны өдрүүдэд Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын дунд сургууль дээр зохиогдоно. Нээлтийн ажиллагаа 23-ны баасан гаригийн 15.00 цагаас болно.

2. Бүртгэлийг 10 дугаар сарын 20-23-ны хооронд sugarragchaaj@gmail.com цахим шуудангаар хүлээн авна.

3. Тэмцээний бүртгэлийн хураамж 20.000 төгрөг. Зохион байгуулагчдын зүгээс хангах байранд байрлах тамирчин, дасгалжуулагч, эцэг эхчүүд нэмж 10.000 төгрөг тушаана.

Гурав. Тэмцээний журам

1. Тэмцээн эрэгтэй, эмэгтэй ангиллаар зохиогдох бөгөөд дэд мастер болон түүнээс доош зэрэгтэй болон зэрэггүй тамирчид оролцоно. Нас харгалзахгүй.

2. Цагийн хяналт нэг талдаа 50 мин + нүүдэл бүрт 10 сек-ийн бонустай

3. Оролцогчдын тооноос хамааран өргийг тоог тогтооно.

4. Оноолт болон дүнг швейцарь системийн Standard FMJD Swiss оноолтын дагуу гаргана.

5. Улсын онцгой комиссоос гаргасан зөвлөмжийг тэмцээний үеэр даган мөрдөнө.

Дөрөв. Шагнал урамшуулал

1. Ангилал тус бүрийн эхний 5 байрыг шалгаруулж медаль, өргөмжлөл, мөнгөн шагнал олгоно.

2. Спортын цол, зэрэг олгоно.

Утас: 8806-8184, 9616-5545, 8800-4087