Сонирхогчдын УАШТ эхэллээ

716

Хэнтий аймгийн Өмнөдэлгэр суманд зуун буудалт даамын Сонирхогчдын УАШТ эхэллээ. Гурав дахь удаагаа зохиогдож буй тус тэмцээнд 10 аймаг, нийслэлийн 5 дүүргийн эрэгтэй 115, эмэгтэй 60 даамчин ухаанаа уралдуулж байна. Оролцогчдыг цол зэргээр нь ангилбал дэд мастер цолтон 60, I зэрэгтэй тамирчин 25, II зэрэгтэй тамирчин 14, III зэрэгтэй тамирчин 8, зэрэггүй тамирчин 68 байгаа аж. Тэмцээн ням гаригт өндөрлөнө.