Спортын мастер Ж.Нямдоржийн нэрэмжит ахмад даамчдын 2020 оны улсын аварга шалгаруулах тэмцээний удирдамж

945

Нийтлэг зүйл

1. Тэмцээний зорилго нь 1986 оны улсын аварга, спортын мастер Жавзангийн Нямдоржийн гэгээн дурсгалыг мөнхжүүлэх, 28дахь удаагийн ахмад даамчдын улсын аварга тамирчныг шалгаруулахад оршино.

2. Тэмцээнийг Монголын даамын холбоо, “Монгол Коосэн” технологийн ахлах сургууль, Ж.Нямдорж агсны гэр бүл, үр хүүхдүүд хамтран 16 дахь жилдээ зохион байгуулна.

Хугацаа, зохиогдох газар, бүртгэл, оролцох тамирчид

1. Тэмцээн 2020 оны 10-р сарын 30-наас 11-р сарын 1-ний өдрүүдэд 10 дугаар хороололд орших “Монгол Коосэн” сургууль дээр болно.

2. Бүртгэл 2020 оны 10-р сарын 30-ны баасан гаригийн 12.00-15.00 цагт тус сургуулийн 402 тоотод болж, үргэлжлээд тэмцээн шууд эхэлнэ.

3. Бүртгэлийн хураамж 15.000 төгрөг.

4. Тэмцээнд 1969 он болон түүнээс өмнө төрсөн эрэгтэй, 1975 он болон түүнээс өмнө төрсөн эмэгтэй даамчид тоглоно.

5. Эрэгтэйчүүд хоёр насны ангилал (51-64, 65 болон түүнээс дээш)-д, эмэгтэйчүүд нэг насны ангилал (45 болон түүнээс дээш)-д өрсөлдөнө.

Тэмцээний журам

1. Оролцогчдын тооноос хамааран швейцарь системээр 7-9 өрөг тоглоно.

2. Тэмцээний оноолт, дүнг Standard FMJD Swissоноолтын дагуу хийнэ.

3. Цагийн хяналт нэг талдаа 50 минут + 10 секунд байна.

4. Тэмцээнд оролцогчид Улсын онцгой комиссоос заасан дэг журам, шаардлагыг биелүүлэхийн зэрэгцээ албаны хувцаслалттай байна.

Шагнал урамшуулал

1. Эрэгтэй, эмэгтэй ангилалд нас бүртээ эхний 3 байр эзэлсэн тамирчдад медаль, өргөмжлөл, мөнгөн шагнал олгоно.

2. Блиц тэмцээнд эхний 3 байр эзэлсэн тамирчид медаль, шагналтай.

3. Спортын цол, зэрэг олгоно.

Утас: 9616-5545, 8800-4087, 9533-1166