Багийн онлайн тэмцээний дүн

696

Даамчид, даам сонирхогчид www.lidraughts.org цахим хуудсыг ашиглан ганцаарчилсан тэмцээнд тоглох, хоорондоо тоглох, бодлого бодох болон сургалт авсаар багагүй хугацаа өнгөрсөн. Тэгвэл даамын тэмцээний бас нэгэн сонирхолтой хэлбэр болох багийн тэмцээнийг зохиолоо.

Нийт 109 тоглогч өөрсдийн сонгосон баг, харъяа клуб, аймгийн багтаа орон 8 баг болж 1 цаг 30 минутын турш 3 минут 2 секундын бонус гэсэн цагийн хяналттайгаар оюун ухаанаа сорин өрсөлдөв.

Багийн дүнгээр:

1-р байр: “Ирээдүй” баг 129 оноо

2-р байр: “Алтан хүү” баг 110 оноо

3-р байр: “Дебют” баг 107 оноо

Хувийн тоглолтын дүнгээр:

1-р байр: Н.Түвшинбаяр ДМ 36 оноо (Ирээдүй)

2-р байр: Г.Хэрлэнмөрөн ДДХМ 29 оноо (Алтан хүү)

3-р байр: Draughter1851 28 оноо (Хонгорын даамчид)

Тэмцээний дэлгэрэнгүй дүнг дараах холбоосоор орж үзнэ үү: https://lidraughts.org/tournament/pyomLAsi