Т.Тансыккужина юу, Н.Садовска юу?

816

Даамын эмэгтэйчүүдийн дэлхийн аварга цолын төлөөх халз тоглолт 2020 оны 12-р сарын 15-29-нд ОХУ-ын Москва, Санкт-Петербург хотноо зохиогдохоор боллоо. Даамын “хатан хаан”-ы титмийн төлөө дэлхийн аваргын алдрыг эзэмшигч ОХУ-ын их мастер Тамара Тансыккужина, 2018 оны дэлхийн аварга, Польшийн их мастер Наталия Садовска (Польш) нар халз тулах билээ. Тоглолт нийт 9 өргөөс бүрдэх бөгөөд Казахстаны шүүгч Айрат Нургазиев тус тоглолтыг шүүн явуулахаар болжээ.