Баянгол дүүргийн аваргууд тодорлоо

493

Нийслэлийн Баянгол дүүргийн өсвөр үеийн аварга шалгаруулах 100 буудалт даамын тэмцээн 2022 оны гуравдугаар сарын 5-нд Ерөнхий боловсролын 13 дугаар сургууль дээр болж өндөрлөлөө.

Баянгол дүүргийн спорт хороо, “Цаглашгүй монгол ухаан” ТББ-аас хамтран зохион байгуулсан тус тэмцээнд 284 өсвөрийн тамирчин 5-7, 8-10, 11-13, 14-16 гэсэн дөрвөн насны ангилалд өрсөлдөв. Оролцогчдын дунд Дэлхийн даамын холбооны дэд мастер цолтой 1, спортын мастер цолтой 2, дэд мастер цолтой 7, зэрэгтэй 10 гаруй тамирчин байсан юм.

Тэмцээний ангилал тус бүрийн эхний 3 байр эзэлсэн тамирчид өсвөр үеийн Улсын аварга шалгаруулах шигшээ тэмцээнд, эхний 5 байр эзэлсэн тамирчид Нийслэлийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрхээ авлаа.

Тэмцээний дүн

5-7 нас. Хөвгүүд (22 тамирчин)

1.    Н.Хангай (“Монгени” цогцолбор сургууль)

2.    А.Амартайван (88-р цэцэрлэг)

3.    Э.Эрболд (141-р сургууль)

5-7 нас. Охид (15 тамирчин)

1.    Р.Болор (96-р сургууль)

2.    Г.Цагаандархи (“Монгени” цогцолбор)

3.    Л.Билгүүнсаран (“Монгени” цогцолбор)

8-10 нас. Охид (30 тамирчин)

1.    А.Амин-Эрдэнэ (“Шинэ эрин” сургууль)

2.    Б.Цэлмэг (“Оюуны ундраа” цогцолбор)

3.    Ч.Урангэрэл (“Монгени” цогцолбор)

8-10 нас. Хөвгүүд (67 тамирчин)

1.    А.Хүслэн (20-р сургууль)

2.    Д.Ангараг (141-р сургууль)

3.    Д.Тэлмүүн (“Эрдмийн өргөө” цогцолбор)

11-13 нас. Охид (36 тамирчин)

1.    М.Нарантуяа (“Монгени” цогцолбор)

2.    Д.Наранмишээл (“Наран” сургууль)

3.    Б.Баянжаргал (БГД)

11-13 нас. Хөвгүүд (58 тамирчин)

1.    Х.Өнөмөнх (“Эхлэл” сургууль)

2.    Г.Баярбаясгалан (“Эрдмийн өргөө” цогцолбор)

3.    Т.Энхсүлд (20-р сургууль)

14-16 нас. Охид (28 тамирчин)

1.    Б.Есүй (“Монгени” цогцолбор)

2.    М.Отгонтунгалаг (13-р сургууль)

3.    О.Отгонцэцэг (“Монгени” цогцолбор)

14-16 нас. Хөвгүүд (28 тамирчин)

1.    М.Оргил (51-р сургууль)

2.    А.Энхболд (93-р сургууль)

3.    П.Уудам (20-р сургууль)