Спортын сэтгүүлчид даамаар өрсөлдөв

587

Монголын спортын сэтгүүлчдийн холбоо, Нийслэлийн даамын холбоотой хамтран спортын сэтгүүлчдийн дунд 100 буудалт даамын аварга шалгаруулах анхдугаар тэмцээнийг зохион байгууллаа. Өнгөрсөн ням гаригт (2022.03.20) МҮОХ-ны хурлын танхимд болсон тус тэмцээнд МҮОНТ-ийн “MNB спорт” сувгийн редактор О.Сонинбаяр түрүүлж, спортын сэтгүүлч Ч.Баатарзориг, Д.Нямбилэг нар удаалж, МССХ-ны шинэхэн гишүүн М.Мягмар тусгай шагналын эзнээр тодорлоо. Тэмцээнийг “Дорнод Маршал” сагсан бөмбөгийн клуб ивээн тэтгэжээ.    

Спортын сэтгүүлчдийн дараагийн арга хэмжээ нь дөрөвдүгээр сард болох волейболын тэмцээн юм.