57-р сургуулийн даамчид тэргүүллээ

657

Чингэлтэй дүүрэг үүсэн байгуулагдсаны 30 жилийн ойн хүрээнд зохион байгуулагдсан өсвөр үеийн аварга шалгаруулах зуун буудалт даамын тэмцээн 2022 оны 3-р сарын 19-нд Нийслэлийн ерөнхий боловсролын 39-р дунд сургууль дээр болов. Тэмцээнд 15 байгууллагын 192 тамирчин өрсөлдсөн.

Багийн нийлбэр дүнгээр Б.Дамдинбазар дасгалжуулагчтай 57-р сургуулийн баг тамирчид тэргүүлж, Д.Элбэг дасгалжуулагчтай 39-р сургууль, Р.Алтанзагас дасгалжуулагчтай 61-р сургуулийн баг тамирчид удааллаа.