Сонирхогчдын лиг-8 тэмцээн болов

328

Монголын даамын холбооноос зохион байгуулдаг Сонирхогчдын лигийн тэмцээний 8 дахь удаагийн цуврал 2022 оны 12-р сарын 10-ны бямба гаригт Хан-Уул дүүргийн Ажилчны соёлын ордонд болж өндөрлөлөө. Тэмцээнд нийт 86 тамирчин өрсөлдөв. Швейцарь системээр 9 өрөг тоглож дүнгээ гаргахад:

“А” ангилал (43 тамирчин)

  1. Б.Даваадорж II зэрэг
  2. Г.Эрмүүн I зэрэг
  3. М.Элбэгсайхан I зэрэг

“В” ангилал (43 тамирчин)

  1. Д.Отгонбаяр
  2. С.Саруулдалай III зэрэг
  3. Б.Элбэгзаяа