“Хийморь хөлөг” баг ялагч

292

Монголын даамын холбооны ерөнхийлөгчийн нэрэмжит багийн улсын аварга шалгаруулах 19 дэх удаагийн тэмцээн 2022 оны 12-р сарын 16-17-ны өдрүүдэд болж өндөрлөв. “Энэрэл” дээд сургууль дээр болсон тус тэмцээнд 13 баг өрсөлдөж, швейцарь системээр 7 өрөг тоглолоо.

Тэмцээний дүн гарахад СМ Ц.Эрдэмбилэг ахлагчтай “Хийморь хөлөг 1” клуб боломжит 14 онооноос 13-ыг авсан амжилтаар анх удаагаа улсын аварга багаар тодорлоо. Тэд удаалсан ОУИМ Р.Манлай ахлагчтай “Алтан хүү 1” багтай л тэнцэж, бусдыг нь хожсон юм. Хүрэл медалийг ОУИМ Б.Мөнхжин ахлагчтай “Роял” баг хүртсэн.

Хувийн дүнгээр 1-р ширээнд ОУИМ Д.Эрдэнэбилэг (Ирээдүйн аваргууд) 12 оноогоор, 2-р ширээнд ОУИМ Р.Манлай (Алтан хүү-1) 13 оноогоор, 3-р ширээнд СМ Ч.Энхтайван (Хийморь хөлөг-1) 11 оноогоор, 4-р ширээнд ДДХДМ Н.Лхагвадолгор (Хийморь хөлөг-1) 11 оноогоор, 5-р ширээнд ДДХДМ Ц.Цолмон (Алтан хүү-1) 10 оноогоор тус тус тэргүүлжээ.   

Тэмцээний дэлгэрэнгүй дүнг дараах холбоосоор үзнэ үү. https://results.fmjd.org/tournaments/2022/f_1394/tournament_table_acc_places_teams.html