“Монгени” сургуулийн өсвөрийн даамчид тэргүүлэв

1341

Нийслэлийн Баянгол дүүргийн өсвөр үеийн аварга шалгаруулах 100 буудалт даамын тэмцээн 2023 оны хоёрдугаар сарын 4-ний бямба гаригт Ерөнхий боловсролын 40 дүгээр сургууль дээр болж өндөрлөлөө.

Баянгол дүүргийн биеийн тамир, спортын хороо, “Цаглашгүй монгол ухаан” ТББ-аас хамтран зохион байгуулсан тус тэмцээнд дүүргийн 20 сургуулийн 175 өсвөрийн тамирчин 6-8, 9-10, 11-13, 14-16 гэсэн дөрвөн насны ангилалд өрсөлдөв. Оролцогчдын дунд Олон улсын мастер цолтой 1, спортын мастер цолтой 5, дэд мастер цолтой 6, I зэрэгтэй 5, II зэрэгтэй 7, III зэрэгтэй 4 тамирчин байсан юм.

Багийн дүнгээр Ариунболд дасгалжуулагчтай “Монгени” цогцолбор тэргүүлж, Болд дасгалжуулагчтай 20-р сургууль, Дэлгэрмаа дасгалжуулагчтай 13-р сургуулийн баг тамирчид удааллаа. Тэмцээний насны ангилал бүрт эхний 5 байр эзэлсэн тамирчид гуравдугаар сард зохиогдох өсвөрийн даамчдын хот, улсын аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрхийг авсан. Мөн 14-16 насны охид, хөвгүүдийн ангилалд тэргүүлсэн ОУМ Б.Есүй (Монгени), СМ М.Оргил (51-р сургууль) нар ирэх зургадугаар сард Баянхонгор аймаг болох Монголын хүүхдийн спортын VII их наадамд оролцохоор боллоо.  

Тэмцээний медальтнууд

6-8 нас. Охид (23 тамирчин)Дэлгэрэнгүй дүн

  1. Л.Билгүүнсаран (“Монгени” цогцолбор)          14 оноо
  2. Г.Цагаандархи (”Монгени” цогцолбор)              12 оноо
  3. М.Энхтуяа (40-р сургууль)                                   10 оноо

6-8 нас. Хөвгүүд (29 тамирчин)Дэлгэрэнгүй дүн

  1. Э.Эрболд (141-р сургууль)                                   14 оноо
  2. П.Тэргэл (“Монгени” цогцолбор)                       11 оноо
  3. Н.Хангай (“Монгени” цогцолбор)                       11 оноо

9-10 нас. Охид (19 тамирчин)Дэлгэрэнгүй дүн

  1. Г.Гэрэлмаа (“Оюут” сургууль)                            13 оноо         
  2. Б.Гуасондор (20-р сургууль)                               12 оноо
  3. Ч.Мишээл (51-р сургууль)                                   9 оноо

9-10 нас. Хөвгүүд (26 тамирчин)Дэлгэрэнгүй дүн

  1. Д.Ангараг (141-р сургууль)                                  12 оноо
  2. М.Элбэгсайхан (141-р сургууль)                        12 оноо
  3. А.Хүслэн (20-р сургууль)                                      12 оноо

11-13 нас. Охид (22 тамирчин)Дэлгэрэнгүй дүн

  1. А.Амин-Эрдэнэ (“Эрин Эверест” сургууль)     14 оноо
  2. А.Энхжин (73-р сургууль)                                    10 оноо
  3. Н.Цэцэнгуа (“Монгени” цогцолбор)                   10 оноо

11-13 нас. Хөвгүүд (27 тамирчин)Дэлгэрэнгүй дүн

  1. Т.Энхсүлд (20-р сургууль)                                    14 оноо
  2. Г.Сүлд (13-р сургууль)                                          12 оноо
  3. Д.Өнөмөнх (40-р сургууль)                                  10 оноо

14-16 нас. Охид (12 тамирчин)Дэлгэрэнгүй дүн

  1. Б.Есүй (“Монгени” цогцолбор)                            13 оноо
  2. Д.Наранмишээл (“Наран” сургууль)                 12 оноо                     
  3. М.Нарантуяа (“Монгени” цогцолбор)                11 оноо

14-16 нас. Хөвгүүд (17 тамирчин)Дэлгэрэнгүй дүн

  1. М.Оргил (51-р сургууль)                                       13 оноо
  2. Х.Өнөмөнх (“Эхлэл” сургууль)                            12 оноо
  3. У.Ананд (20-р сургууль)                                       10 оноо

Багийн дүн (20 сургууль)

  1. Ариунболд дасгалжуулагчтай “Монгени” цогцолбор           32 оноо
  2. Болд дасгалжуулагчтай 20-р сургууль                                     36 оноо
  3. Дэлгэрмаа дасгалжуулагчтай 13-р сургууль                         36 оноо