Я.Намхай гурав дахиа түрүүлэв

224

Дархан-Уул аймгийн аварга шалгаруулах 100 буудалт даамын тэмцээн 5 дугаар сарын 27-28-нд ”Од” цогцолбор сургууль дээр болж өндөрлөлөө. Тэмцээний эрэгтэй ангилалд спортын мастер Я.Намхай, эмэгтэй ангилалд түүний охин Н.Батцэцэг нар аваргалсан. Я.Намхайгийн хувьд Дарханы аваргаар гурав дахь удаагаа тодорсон нь энэ. Мөн тэмцээний дундуур зохиогдсон блиц тэмцээнд спортын мастер У.Дэлгэрбаяр, Б.Сайнжаргал, ДДХДМ Н.Бат-Ирээдүй нар эхний байруудыг эзэлсэн байна.  

Тэмцээний медальтнууд

Эрэгтэй:

  1. Спортын мастер Я.Намхай (Дархан-Уул)
  2. Спортын мастер У.Дэлгэрбаяр (Орхон)
  3. Спортын мастер Б.Сайнжаргал (Орхон)
  4. ДДХДМ Н.Бат-Ирээдүй (Дархан-Уул)
  5. Дэд мастер Б.Давааням (Орхон)

Эмэгтэй:

  1. Спортын мастер Н.Батцэцэг (Дархан-Уул)
  2. Дэд мастер Б.Ану (Дархан-Уул, 16-р сургууль)
  3. Б.Ариунболор (Дархан-Уул, 8в ангийн сурагч)