Даам сонирхогчдын улсын аварга шалгаруулах 2023 оны тэмцээний удирдамж

3458

Нэг. Нийтлэг зүйл

1. Тэмцээний зорилго нь даамын спортыг сурталчилах, хичээллэгсдийн хамрах хүрээг өргөжүүлэх, сонирхогчдын улсын аваргуудыг тодруулахад оршино.

2. Монголын даамын холбоо, Төв аймгийн даамын холбоо, “Алтан хүү” клуб, хамтран тэмцээнийг зохион байгуулна.

Хоёр. Хугацаа зохиогдох газар, бүртгэл

1. Тэмцээн 2023 оны 6 дугаар сарын 23-25-ны өдрүүдэд Төв аймгийн Зуунмод сумын 5-р багийн хурлын зааланд зохиогдоно. Тэмцээний 1-р тавил 23-ны баасан гаригийн 14:00 цагаас эхэлнэ.

2. Бүртгэлийг 6 дугаар сарын 12-22-ны өдрүүдэд цахимаар бүртгэнэ. Бүртгэлийн Google Form холбоосоор овог нэр, регистер, цол зэрэг, утасны дугаарыг тодорхой бичиж, дансанд хураамжийн мөнгө тушаасан баримтыг хавсаргана. Бүртгэл 6 дугаар сарын 22-ны пүрэв гаригийн 17:00 цагаар тасалбар болно.  

3. Тэмцээний бүртгэлийн хураамж 35.000 төгрөг. Хураамжийг Хаан банкны 5429128611 тоот дансаар (Хүлээн авагч: Самбуу Тэгшжаргал) хүлээн авна.   

4. Бүртгэлийн холбоос https://docs.google.com/forms/d/e/1FAIpQLSdSFMMbbze2SExhhVmFdxRGbjJO8txla3vs6qV5JtO_3q5CgQ/viewform?usp=sharing

Гурав. Тэмцээний журам

1. Тэмцээн эрэгтэй, эмэгтэй ангиллаар зохиогдох бөгөөд дэд мастер болон түүнээс доош зэрэгтэй болон зэрэггүй тамирчид оролцоно. Нас харгалзахгүй.

2. Цагийн хяналт нэг талдаа 50 мин + нүүдэл бүрт 10 сек-ийн бонустай

3.  Швейцарь системээр 9 өрөг тоглоно.

4.  Оноолт болон дүнг Standard FMJD Swiss оноолтын дагуу гаргана.

Дөрөв. Шагнал урамшуулал

1. Ангилал тус бүрийн эхний 5 байрыг шалгаруулж медаль, өргөмжлөл, мөнгөн шагнал олгоно.

2. Монгол Улсын “Спортын төрөл, цол зэргийн нэгдсэн ангилал”-ын дагуу спортын цол, зэрэг олгоно.

Утас: 8828-9080, 9990-6402

СПОРТЫН ЦОЛ, ЗЭРЭГ ОЛГОХ БОЛЗОЛ

Монгол Улсын “Спортын төрөл, цол зэргийн нэгдсэн ангилал”-ын дагуу тус тэмцээнд тамирчин авбал зохих оноо (9 өрөг тоглоно)-ноос дараах болзлыг хангасан тохиолдолд спортын цол, зэрэг биелүүлнэ.

Үүнд:

  • Спортын мастерын 1 балл                             14 оноо
  • Спортын дэд мастер цол                               13 оноо
  • Спортын дэд мастерын 2 балл                      12 оноо
  • Спортын дэд мастерын 1 балл                      11 оноо
  • Спортын I зэрэг                                              10 оноо
  • Спортын II зэрэг                                             9 оноо         
  • Спортын III зэрэг                                            7 оноо