“Сонирхогчдын лиг-16” тэмцээний удирдамж

528

Нэг. Ерөнхий мэдээлэл

1. Тэмцээний зорилго нь 100 буудалт даамын спортыг сурталчлах, хичээллэгсдийн хамрах хүрээг өргөжүүлэх, даам сонирхогчдод зориулсан уламжлалт тэмцээнтэй болоход оршино.

2. Монголын даамын холбоо, “Алтан хүү” клуб, Баянгол дүүргийн Биеийн тамир, спортын хороо хамтран тус тэмцээнийг зохион байгуулна.

3. Тэмцээнд I, II, III зэрэгтэй болон зэрэггүй даамчид нас, хүйс харгалзахгүй оролцоно. I зэрэгтэй даамчид “А” ангилалд, II болон III зэрэгтэй тамирчид “B” ангилалд, зэрэггүй даамчид “С” ангилалд өрсөлдөнө

Хоёр. Хугацаа, зохиогдох газар, бүртгэл

1. Тэмцээн 2024 оны 11 дүгээр сарын 30-ны бямба гаригт Баянгол дүүргийн Биеийн тамир, спортын хороо (3-р хороолол, 40-р сургуулийн баруун талд)-ны 407 тоот танхимд болно.

2. Бүртгэлийг 2024 оны 11 дүгээр сарын 26-29-ний өдрүүдэд зөвхөн цахимаар хийнэ. Бусад хэлбэрээр бүртгэхгүй. Тэмцээний урд орой 1-р тавилын оноолт гарсан байна.

3. Google Form холбоосыг бүрэн гүйцэд бөглөж, төлбөр тушаасан баримт хавсаргаснаар бүртгэлийг хүчин төгөлдөрт тооцно. Зэрэг, цолоо санаатайгаар буруу мэдүүлсэн тамирчдыг тэмцээнээс хасах ба хураамж төлсөн мөнгийг буцаан олгохгүй.

4. Төлбөр тушаах дансыг бүртгэлийн холбоосоос үзнэ үү. Бүртгэлийн хураамж

  • “А” ангилал      30.000 ₮
  • “В” ангилал      20.000 ₮
  • “С” ангилал     20.000 ₮

5. Бүртгүүлэх холбоос https://docs.google.com/forms/d/e/1FAIpQLSf_5oA6BEd–5-p2HKn_PX-5Ypb2Hq5CJeTU68JUXCUf0EnxA/viewform?usp=sharing     

6. Бүртгүүлсэн тамирчид тэмцээн эхлэх өглөө 9:30 цагт бэлэн байна.

Гурав. Тэмцээний журам

1. Цагийн хяналт нэг талдаа 15 мин + нүүдэл бүрт 5 секундын бонус.

3. Швейцарь системээр 9 өрөг тоглоно.

4. Оноолт болон дүнг Standard FMJD Swiss оноолтын дагуу гаргана

Дөрөв. Шагнал урамшуулал

1. Ангилал тус бүрийн эхний 5 байр шагналтай. 

2. Тамирчин авбал зохих оноо (9 өрөг тоглоно)-ноос дараах болзлыг хангасан тохиолдолд спортын цол, зэрэг биелүүлнэ

  • “А” ангилал: 14 батүүнээс дээш онооДэд мастерын 1 балл
  • “В” ангилал:   14 оноо – I зэрэг, 11-13 оноо – II зэрэг
  • “С” ангилал:  10 ба түүнээс дээш оноо – III зэрэг

Утас: 9331-6269