FMJD шинэ оффистой боллоо

893

Дэлхийн даамын холбоо (FMJD)-ны шинэ оффис Эстонийн нийслэл Таллин хотноо нээгдлээ. Энэхүү ёслолын ажиллагаанд Эстонийн Ерөнхий сайд Юри Ратас, Таллин хотын дарга Михаил Кылварт, FMJD-гийн ерөнхийлөгч Янек Мягги нар оролцсон байна. Орос гудамж буюу Russian Street-д байрлалтай энэхүү FMJD-гийн шинэ оффисын байранд өмнө нь их мастер Пауль Кересийн нэрэмжит шатрын клуб байрлаж байсан бөгөөд шатар, даамын олон улс, тив, дэлхийн чанартай тэмцээнүүд нэг бус зохиогдож байсан юм.