260 даамчин өрсөлджээ

642

Увс аймгийн өсвөр, залуучуудын аварга шалгаруулах зуун буудалт даамын тэмцээн 2008 оны нэгдүгээр сарын 24-26-ны өдрүүдэд Улаангом хотод болсон байна. БТСГ-ын спортын ордонд болсон тус тэмцээнд 10 сумын 260 гаруй тамирчин өрсөлдсөн юм. Багийн дүнгээр Ж.Цэгмэд дасгалжуулагчтай 1-р цогцолбор сургууль тэргүүлж, Ц.Улаанхүү дасгалжуулагчтай 6-р сургууль, М.Балдорж дасгалжуулагчтай 2-р цогцолбор сургууль удаалжээ.

Увсын цэнхэр хязгаарт болсон даамын холбогдолтой бусад мэдээллээс сонирхуулахад аймгийн аварга шалгаруулах насанд хүрэгчдийн тэмцээн оны өмнөхөн болж, түүнээс шалгарсан тамирчид улсын аваргын хагас шигшээд оролцжээ. Мөн Увсын даамын холбооноос сар бүр чансааны оноо олгох тэмцээн зохиож, оны төгсгөлд хамгийн өндөр оноо цуглуулсан 10-12 даамчны дунд шигшээ тэмцээнийг хийх ажээ.    

5-7 нас. Охид

  1. Ц.Энхзаяа (1-р цогцолбор сургууль)
  2. М.Мөнхзаяа (6-р сургууль)
  3. Б.Солонго (Цагаанхайрхан)

5-7 нас. Хөвгүүд

  1. Б.Отгонзаяа (1-р цогцолбор сургууль)
  2. М.Буяндэлгэр (Тариалан)
  3. Ариунболд (Чандмань)

8-10 нас. Охид

  1. Ц.Мягмарсүрэн (1-р цогцолбор сургууль)
  2. Ц.Амарбаясгалан (6-р сургууль)
  3. Б.Маралмаа (6-р сургууль)

8-10 нас. Хөвгүүд

  1. Д.Жаргалсайхан (Малчин)
  2. Н.Содбаяр (1-р цогцолбор сургууль)
  3. Б.Галдан-Өсөх (1-р цогцолбор сургууль)

11-13 нас. Охид

  1. Г.Туул (6-р сургууль)
  2. Ц.Одонцэцэг (1-р цогцолбор сургууль)
  3. С.Идэрмөнх (6-р сургууль), Б.Нандинцэцэг (Тариалан)

11-13 нас. Хөвгүүд

  1. Н.Золбаяр (1-р цогцолбор сургууль)
  2. Б.Ганбилгүүн (5-р сургууль)
  3. П.Төртогтох (1-р цогцолбор сургууль)

14-16 нас. Охид

  1. Б.Тунгалагтамир (1-р цогцолбор сургууль)
  2. Батдэлэг (Наранбулаг)
  3. Ч.Билгүүн (2-р цогцолбор сургууль)

14-16 нас. Хөвгүүд

  1. Б.Баяндалай (6-р сургууль)
  2. Ц.Будхүү (1-р цогцолбор сургууль)
  3. Б.Тэгшбуян (2-р цогцолбор сургууль)

17-18 нас. Охид

  1. Хулан (1-р цогцолбор сургууль)
  2. С.Бүрэндэлгэр (2-р цогцолбор сургууль)
  3. С.Бүрнээбаяр (2-р цогцолбор сургууль)

17-18 нас. Хөвгүүд

  1. П.Төрмөнх (3-р сургууль)
  2. У.Чинзориг (6-р сургууль)
  3. Ц.Одонхүү (1-р цогцолбор сургууль)