“Чингис Опен 2018” тэмцээний удирдамж

872

Нэг. Нийтлэг зүйл

  1. Тэмцээний зорилго нь зуун буудалт даамын спортыг хөдөө орон нутагт сурталчлан хөгжүүлэх, өсвөр, залуучуудын УАШТ-д оролцох даамчдын бэлтгэлжилтийг хангахад оршино.
  2. Монголын даамын холбоо, “Хан Хэнтий” даамын холбоо, Хэнтий аймгийн Хэрлэн сумын ЗДТГ, “Алтан хүү” клубүүд хамтран тус тэмцээнийг зохион байгуулна.
  3. Тэмцээн Монголын даамын холбооны дүрмийн дагуу явагдана.
  4. Тэмцээний дүнг оны шилдэг даамчныг шалгаруулах “Final 2018” шигшээ тэмцээнд оролцох эрхийн оноо цуглуулахад тооцно.

Хоёр. Хугацаа, зохиогдох газар, бүртгэл

  1. Тэмцээн 2018 оны 2-р сарын 23-25-ны өдрүүдэд аймгийн Спорт хорооны байранд болно.
  2. Бүртгэл 2018 оны 2-р сарын 23-ны 10.00-14.30 цагийн хооронд тэмцээн болох байранд болж, үргэлжлээд шууд тэмцээн эхэлнэ.
  3. Бүртгэлийн хураамж 15.000 төгрөг.

Гурав. Тэмцээний журам

  1. Тэмцээн нээлттэй хэлбэрээр зохиогдох ба эрэгтэй, эмэгтэй, ахмад, өсвөр насны тамирчид холилдон тоглоно. Оролцогчдын тооноос шалтгаалан эрэгтэй, эмэгтэй ангиллаар тусдаа тоглож болно.
  2. Цагийн хяналт талдаа 1 цагаас багагүй байна.
  3. Швейцарь системээр 9 өрөг тоглож дүн гаргана.
  4. Тэмцээний оноолт, дүнг Дэлхийн даамын холбоо (FMJD)-ны албан ёсны лицензтэй програм Draughts Arbiter Pro-оор шүүн явуулна.
  5. Авсан онооны дагуу цуваагаар жагсааж, байр эзлүүлнэ.
  6. Оноо тэнцсэн тохиолдолд дараах байдлаар дүнг тооцно.

-Швейцарь системийн Median Solkoff коэффициент

-Швейцарь системийн Truncated Solkoff коэффициент

Дөрөв. Шагнал урамшуулал

  1. Нээлттэй ангилалд эхний 5, эмэгтэй ангилалд 3, ахмадын ангилал (55-аас дээш насны)-д 2, өсвөр насны 11 хүртэлх, 14 хүртэлх, 17 хүртэлх насны ангилалд охид, хөвгүүдийн төрөлд тус бүр 1, нийт 6 тамирчныг шалгаруулж мөнгөн шагнал олгоно. Мөн 3 хүртэлх тамирчинд тусгай шагнал олгоно.
  2. Спортын цол, зэрэг олгоно.  

Харилцах утас: 9898-7909, 8988-3666, 9616-5545

СПОРТЫН ЦОЛ, ЗЭРЭГ ОЛГОХ БОЛЗОЛ

Тус тэмцээнд тамирчин авбал зохих онооноос дараах болзлыг хангасан тохиолдолд спортын цол, зэрэг биелүүлнэ. Үүнд:

  • Спортын мастер                                            Түрүүлбэл
  • Спортын мастерын 1 балл                             13 оноо
  • Спортын дэд мастер цол                               12 оноо
  • Спортын дэд мастерын 2 балл                      11 оноо
  • Спортын дэд мастерын 1 балл                      10 оноо
  • Спортын I зэрэг                                              9 оноо
  • Спортын II зэрэг                                             7 оноо         
  • Спортын III зэрэг                                            6 оноо  

МОНГОЛЫН ДААМЫН ХОЛБОО