2018 оны залуучуудын улсын аварга шалгаруулах тэмцээний удирдамж

1020

Нэг. Нийтлэг зүйл
– Тэмцээний зорилго нь зуун буудалт даамыг сурталчлан хөгжүүлэх, 2018 оны залуучуудын ДАШТ болон Ази тивийн АШТ-д оролцох тамирчдыг сонгон шалгаруулахад оршино.
– Тус тэмцээнийг Монголын даамын холбоо, Техник технологийн дээд сургууль хамтран зохион байгуулна.
– Тэмцээн Монголын даамын холбооны дүрмийн дагуу явагдана.

Хоёр. Насны ангилал
– Тэмцээнд 1999, 2000, 2001 онд төрсөн 17-19 насны тамирчид оролцоно.  

Гурав. Хугацаа, зохиогдох газар, бүртгэл
– Тэмцээн 2018 оны 3-р сарын 9-11-ний өдрүүдэд 10-р хорооллын Техник технологийн дээд сургуулийн Урлагийн танхимд явагдана. 
– Бүртгэл 2018 оны 3-р сарын 9-ний 11.00-15.00 цагийн хооронд Техник технологийн дээд сургуулийн Урлагийн танхимд болж, үргэлжлээд шууд тэмцээн эхэлнэ.
– Бүртгүүлэхээр ирэхдээ иргэний үнэмлэх юм уу эрүүл мэндийн дэвтэр, тэмцээний хураамж 10.000 төгрөгийг авчирна.

Дөрөв. Тэмцээний журам
– Швейцарь системээр 7-9 өрөг тоглох бөгөөд улсын цол, зэрэгтэй шүүгчид тэмцээнийг шүүнэ.
– Тэмцээний оноолт, дүнг Дэлхийн даамын холбоо (FMJD)-ны албан ёсны лицензтэй программаар шүүн явуулна.

Тав. Шагнал урамшуулал
– Эрэгтэй, эмэгтэй ангилал тус бүрт эхний 5 байр эзэлсэн тамирчдад алт, мөнгө, хүрэл медаль, өргөмжлөл гардуулж, мөнгөн шагнал олгоно. Ангилал бүрийн эхний 3 байр эзэлсэн тамирчид 2018 оны Ази тивийн АШТ-д оролцох эрх авна.
– Спортын зэрэг, цол олгоно.

МОНГОЛЫН ДААМЫН ХОЛБОО

Харилцах утас: 9616-5545, 8800-4087, 9533-1166