2018 оны өсвөр үеийн улсын аварга шалгаруулах тэмцээний удирдамж

901

Нэг. Нийтлэг зүйл

1. 1.2018 оны өсвөр үеийн Улсын аваргыг тодруулах, тив, дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох тамирчдыг сонгон шалгаруулахад оршино.

1. 2.Тэмцээн охид, хөвгүүдийн 5-7, 8-10, 11-13, 14-16 насны ангиллаар, холбооны тэмцээний дүрмийн дагуу явагдана.

1. 3.Спортын зэрэг, цол олгох журмын дагуу зэрэг, цол олгож, тэмцээний дүнг тамирчдын дотоод чансаа бодоход тооцно.

1. 4.Тэмцээнийг МДХ, “Гацуурт” ХХК-тай хамтран зохион байгуулж, шүүгчдийн бүрэлдэхүүнийг томилно.

Хоёр. Тэмцээний журам

2. 1.Тэмцээн 2018 оны 3 дугаар сарын 12-16-ны өдрүүдэд UB Palace-д явагдана.

2. 2.Тэмцээн 100 буудалт даамын үндсэн, рапид, блиц, 64 буудалт ба турк даам гэсэн 5 төрлөөр явагдана.

2. 3.3 дугаар сарын 12-ны 9.00 цагаас тэмцээн эхэлнэ.

2. 4.Тэмцээний хураамж үндсэн төрөл 10 000₮, бусад төрөл 5 000₮. Хураамжийг Хаан банкны 5163 10 7000 (Хүлээн авагч: Равжирын Манлай) тоот дансаар 3 дугаар сарын 8-ны өдрийг дуустал хүлээн авна. Дансанд мөнгө тушаахдаа тоглогчийн нэр, хүйс, регистер, утасны дугаар, харьяалал, оролцох төрлүүдийг гүйлгээний утга дээр тодорхой бичнэ. Жишээ нь: бүх төрөлд оролцох бол 30.000 төгрөг тушааж, “Бүх төрөлд” гэж бичнэ.      

2. 5.Тэмцээний техникийн зөвлөлгөөн 3 дугаар сарын 10-ны 12.00 цагаас Техник технологийн дээд сургууль дээр болно. Техникийн зөвлөлгөөнөөр тэмцээний дотоод журмыг танилцуулж, тамирчдын мандатыг олгоно. Биеийн байцаалт (төрсний гэрчилгээ, эрүүл мэндийн дэвтэр)-ыг үндэслэн мандат олгоно.  

2. 6.Тамирчдыг авсан оноогоор цуваагаар байр эзлүүлнэ. Оноо тэнцсэн үед МДХ-ны тэмцээн шүүх журмын дагуу шийдвэрлэнэ.

2. 7.Ангилал тус бүрийн 1-3-р байр медаль, мөнгөн шагнал, үндсэн төрлийн 4-6-р байр мөнгөн шагнал, 7-10-р байранд орсон тамирчдыг өргөмжлөлөөр шагнана. Улсын аварга даамчин 2018 оны Ази тивийн АШТ-д оролцохдоо байр, хоолны зардлаас чөлөөлөгдөнө. 

2. 8.Эхний 10 байр эзэлсэн даамчид ДАШТ-д оролцох эрхийн төлөө өрсөлдөнө.

МОНГОЛЫН ДААМЫН ХОЛБОО

Утас: 9616-5545, 8800-4087, 9533-1166, 9989-7594