Монгол Улс дэлхийд №9-д эрэмбэлэгдэв

717

Дэлхийн даамын холбоо (FMJD)-ны шинэчилсэн чансаа дөрөвдүгээр сарын 1-нд гарлаа. Чансааг эрэгтэйчүүдээс дэлхийн аварга, ОХУ-ын Александр Шварцман 2432, эмэгтэйчүүдээс Беларусийн их мастер Ольга Федорович 2243 оноогоор тэргүүллээ.

Манай тамирчдаас ОУИМ Д.Эрдэнэбилэг 2276 оноогоор эрэгтэйчүүдийн, ДДХМ Н.Мөнхтуяа 2076 оноогоор эмэгтэйчүүдийн тэргүүн байрт бичигдсэн байна. Тэрчлэн U-26 насанд ДДХМ Ц.Отгонбилэг 2194 чансаагаар №17-д, U-20 насанд ДДХМ М.Шийравжамц 2054 чансаагаар №36-д, U-17 насанд СМ С.Мөнх-Оргил 2025 чансаагаар №15-д, 70-аас дээш насанд СМ Т.Пүрэвдорж 2062 чансаагаар №33-т жагсчээ.    

Улсын чансаагаар байр эзлүүлэхэд Монгол Улс эрэгтэй ангилалд 14-т, эмэгтэй ангилалд 9-д эрэмбэлэгджээ. FMJD-гийн чансаанд манай улсаас 7 их мастер, 1 олон улсын мастер, 16 Дэлхийн даамын холбооны мастер, 12 Дэлхийн даамын холбооны дэд мастер тэргүүтэй 200 шахам тоглогч бүртгэгджээ