Даам сонирхогчдын улсын аварга шалгаруулах анхдугаар тэмцээний удирдамж

881

Нэг. Нийтлэг зүйл

  1. Тэмцээний зорилго нь хөдөө орон нутагт зуун буудалт даамын спортыг сурталчилах, хичээллэгсдийн хамрах хүрээг өргөжүүлэх, сонирхогчдод зориулсан уламжлалт тэмцээнтэй болоход оршино.
  2. Монголын даамын холбоо, Сэлэнгэ аймгийн Баянгол сумын ЗДТГ, “Алтан гадас” одонт улсын тэргүүний бүрэн дунд сургуулиуд хамтран тус тэмцээнийг зохион байгуулна.
  3. Тэмцээн Монголын даамын холбооны дүрмийн дагуу явагдана.

Хоёр. Хугацаа, зохиогдох газар, бүртгэл

  1. Тэмцээн 2018 оны 6-р сарын 15-17-ны өдрүүдэд Сэлэнгэ аймгийн Баянгол сум (Баруунхараа)-ын дунд сургууль дээр болно.
  2. Бүртгэл 2018 оны 6-р сарын 15-ны 9.00-14.00 цагийн хооронд тэмцээн болох байранд болж, үргэлжлээд шууд тэмцээн эхэлнэ.
  3. Бүртгэлийн хураамж 20.000 төгрөг. Байрлах байрны үнэ хураамжийн төлбөрт багтсан.

Гурав. Тэмцээний журам

  1. Тэмцээн эрэгтэй, эмэгтэй ангиллаар явагдах бөгөөд дэд мастер болон түүнээс доош зэрэгтэй болон зэрэггүй тамирчид оролцоно. Нас хязгаарлахгүй.
  2. Цагийн хяналт нэг талдаа 50 мин + нүүдэл бүрт 10 сек-ийн бонустай байна.
  3. Швейцарь системээр 9 өрөг тоглоно.
  4. Тэмцээний оноолт, дүнг Дэлхийн даамын холбоо (FMJD)-ны албан ёсны лицензтэй программаар шүүн явуулна.
  5. Авсан онооны дагуу цуваагаар жагсааж, байр эзлүүлнэ.
  6. Оноо тэнцсэн тохиолдолд дараах байдлаар дүнг тооцно.

-Швейцарь системийн Median Solkoff коэффициент

-Швейцарь системийн Truncated Solkoff коэффициент

Дөрөв. Шагнал урамшуулал

  1. Ангилал тус бүрийн эхний 5 байрыг шалгаруулж медаль, өргөмжлөл, мөнгөн шагнал олгоно. Мөн амжилттай оролцсон зарим нэг тамирчныг тусгай шагналаар шагнана.
  2. Спортын цол, зэрэг олгоно.  

МОНГОЛЫН ДААМЫН ХОЛБОО

Утас: 9923-7631, 9616-5545, 8800-4087, 9533-1166