Ардын боловсролын тэргүүний ажилтан Д.Доржсүрэн агсны нэрэмжит “Эрчим Кап 2018” тэмцээний удирдамж

853

Нэг. Нийтлэг зүйл

  1. Тэмцээний зорилго нь зуун буудалт даамын спортыг хөгжүүлэх, түгээн дэлгэрүүлэхэд оршино.
  2. Монголын даамын холбоо, “Алтан хүү” клуб, Техник технологийн дээд сургууль, Дулааны IV цахилгаан станц ТӨХК-ийн Залуучуудын холбоо, спортын мастер Д.Эрдэмбилигийн гэр бүл, төрөл төрөгсөд хамтран тус тэмцээнийг зохион байгуулна.
  3. Тэмцээн Монголын даамын холбооны дүрмийн дагуу явагдана.
  4. Тэмцээний дүнг “Алтан хүү” клубээс зохион байгуулж буй 2018 оны шилдэг 10 даамчныг тодруулахад тооцон, чансааны оноо олгоно.
  5. Тэмцээнийг уламжлал болгон, жил бүр зохион байгуулна.

 Хоёр. Хугацаа, зохиогдох газар, бүртгэл

  1. Тэмцээн 2018 оны 5-р сарын 11-13-ны өдрүүдэд Техник технологийн дээд сургуулийн Оюутны байрны 3-р давхрын танхимд болно.
  2. Бүртгэл 2018 оны 5-р сарын 11-ний баасан гаригт 14.00-16.50 цагийн хооронд тэмцээн болох байранд явагдах бөгөөд үргэлжлээд 1-р тавил шууд эхэлнэ.
  3. Бүртгэлийн хураамж 15.000 төгрөг.

 Гурав. Тэмцээний журам

  1. Тэмцээн нээлттэй хэлбэрээр зохиогдох ба эрэгтэй, эмэгтэй, ахмад, өсвөр насны тамирчид холилдон тоглоно.
  2. Цагийн хяналт талдаа 50 мин + нүүдэл бүрт 10 сек байна.
  3. Швейцарь системээр 9 өрөг тоглож дүн гаргана.
  4. Тэмцээний оноолт, дүнг Дэлхийн даамын холбоо (FMJD)-ны албан ёсны лицензтэй программаар шүүн явуулна.
  5. Авсан онооны дагуу цуваагаар жагсааж, байр эзлүүлнэ.
  6. Оноо тэнцсэн тохиолдолд дараах байдлаар дүнг тооцно.

-Швейцарь системийн Median Solkoff коэффициент-Швейцарь системийн Truncated Solkoff коэффициент Дөрөв. Шагнал урамшуулал, сурталчилгаа

  1. Эрэгтэй ангилалд 5, эмэгтэй ангилалд 3, ахмадын ангилал (55-аас дээш насны)-д 2, өсвөр насны ангилал (17 хүртэлх нас)-ын охид, хөвгүүдийн төрөлд тус бүр 1 тамирчныг шалгаруулж мөнгөн шагнал олгоно.
  2. Спортын цол, зэрэг олгоно.  
  3. Тэмцээний дүнг Дэлхийн даамын холбоо (FMJD)-ны албан ёсны сайтад байрлуулна.

 Харилцах утас: 9904-1648, 8800-4087, 9533-1166, 9516-5545